About Ulaanbaatar
We're the Ulaanbaatar, Mongolia chapter of the Social Media Club. We bring together communications professionals, journalists, artists & anyone interested in learning, sharing, networking, having fun & making a difference. Our Twitter hashtag is #SMCUB.
Social Media Club Ulaanbaatar brings together journalists, publishers, communications professionals, artists, amateur media creators, citizen journalists, filmmakers, teachers, students, tool makers, and other interested collaborators from Ulaanbaatar, Mongolia
#SMC нь анх 2006 оны 3 сард Крис Хэуэр , Кристи Веллс нарын санаачилгаар эхлэсэн ба дэлхий даяар тархаж буй мэдээллийн технологийн эрин үед бидний өөр хоорондоо холбогдох, харьцах, хамтран ажиллах арга зам эрс шинэчлэгдэн , хувьсаж байгаатай холбогдуулан нийгэмд тулгараад байгаа түлхүүр асуудлуудын талаар яриануудыг зохион байгуулж эхэлсэн байна.
Social Media Club нь та бидэнд өөрсдийн сонирхол мэргэжлээрээ тухайн бүс нутаг, газар зүйн байрлалдаа зохицуулан өөр хоорондоо холбогдох, суралцах хил хязгааргүй боломжийг олгож байна. Дэлхий даяарх энэхүү "Олон нийттэй харилцах мэдээ мэдээллийн сүлжээ цахим хуудаснуудын нэгдэл" -ийг нэг талыг барьсан хоосон мэдээлэл болгох бус олон талын үзэл бодлоор баяжсан идэвхтэй бодитой орчин хэвээр байлгахад SMC ийн зорилго оршино.
Одоогоор дэлхий даяар 5 жилийн хугацаанд Social Media Club-ын 300 гаруй салбарууд байгуулагдаад байгаа бөгөөд Social Media Club Ulaanbaatar салбар нь 2011 онд анх Монголд үүсгэн байгуулагдсан юм.
Social Media Club-т сэтгүүлчид, хэвлэн нийлэгчид, харилцаа холбооны мэргэжилтнүүд, уран бүтээлчид, медиа сонирхогчид, иргэний сэтгүүлчид, багш нар, оюутан сурагчид болон бусад сонирхсон нэгдсэн байдаг ба Бид бол жирийн ХЭРЭГЛЭГЧИД биш, харин эдгээр цахим орчны хэрэгслүүд оршин тогтнож байгаагийн шалтгаан – Бид бол орон зайнаас үл хамааран өөрсдийн санал сэтгэгдэл, бодол санаагаа хуваалцдаг нэгдэл.
Social Media Club Ulaanbaatar салбарын үйл ажиллагаагаар дамжуулан Монгол дахь шинийг санаачлагч, шинийг эрэлхийлэгчид долоо хоног бүр, сар бүр цугларан social media ба дэвшилтэт технологиудын тухай мэдээлэл, туршлагыг бие биетэйгээ хуваалцаж, санал бодлоо солилцоцгоох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Facebook page,Twitter page хаягуудаар орж авна уу. Бидэнтэй нэгдээрэй. Ирээдүйг хамтдаа бүтээцгээе!
Бидний Жиргээ Хаштааг (Hashtag) - #SMCUlaanbaatar #SMCUB
Connect with us:
http://smculaanbaatar.org/
http://facebook.com/SMCUlaanbaatar/
http://twitter.com/SMCUlaanbaatar/
http://youtube.com/SMCUlaanbaatar/
http://www.flickr.com/people/smculaanbaatar/





