Сошиал Медиа Клуб Улаанбаатар

Улаанбаатар хот дахь social media club анх 2011 оны 09 сард сард албан ёсоор гишүүнээр элсэж байгуулагдаж байсан билээ. New Media Marketing Agency-ийн харъяа тус клуб нь байгуулагдсан цагаасаа хойш сар бүрийн уулзалтуудыг идэвхитэй явуулсаар ирсэн бөгөөд УБ хот дахь идэвхитэй social media- чдыг нэгтгэж, онлайн орчны танилуудыг бодит амьдрал дээр уулзуулж, танилцуулан, тэдний хоорондын туршлага солилцуулж сонирхолтой лекц илтгэлүүдийг зохион байгуулсаар байна.
Бид өнгөрөгч хугацаанд Монголдоо тэргүүлэгч, нөлөө бүхий шилдэг жиргээчдийг уулзалтандаа урьж оролцуулж байсан билээ.
Манай сар бүрийн чөлөөт уулзалтанд New Media Group-ийн захирал А. Мэнд-Орших, Сангийн яамны сайд Ч. Ганхуяг, БСШУЯ-ны мэргэжилтэн Х. Батсайхан, Монголын Залуу програмистуудын холбооны маркетингийн менежер, Likeit.mn цахим хуудасны админ С.Баярсайхан, Монголын Ногоон Намын дарга Д. Энхбат, Дельта констрашн компанийн захирал Ц. Эрдэнэбат, Шинэ эхлэх цэг ТББ-ын үүсгэн байгуулагч Око, Gemnet ХХК-ийн захирал Ц. Батэрэдэнэ, Эрдэнэбаатар, Авирмэд зэрэг social орчинд олны танил болсон идэвхитүүд оролцож байсан юм.
Бидний энэ удаагийн уулзалт 2012 оны 3 сарын 24 нд 14:00 цагт болох гэж байна. Ямар илтгэгч оролцохыг тухайн үед та бүхэнд мэдэгдэх болно.
Бидний үйл ажиллагааг сонирхож буй хэн бүхэнд манай клубын үүд хаалга нээлтэй байх болно. Таныг урьж байна.




