Skip navigation

Social Media Club Ulaanbaatar, First Event

Social Media Club нь мэдээллийн хэрэгслийн (медиа) боловсрол, тус салбарын стандарт, ёс зүйг дэмжих, мэдлэг туршлагаа хуваалцах хүсэлтэй дэлхийн медиа хэрэглэгчдийг холбох гүүр юм.

Энэхүү томоохон орон зайд шинээр "Social Media Club Ulaanbaatar" (#SMCUB , @SMCUlaanbaatar ) салбар албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэхэд бэлэн болоод байгаа баяртай мэдээг таньд дуулгаж байна. Яг одоо энэхүү мэдээллийг уншиж суугаа Блог бичигч, нийтлэгч, эхлэн суралцаж буй цахим агуулга бүтээгчид, харилцааны мэргэжилтнүүд, уран бүтээлчид, багш , сурагч... гэх мэт бүхий л төвшний оролцогч танд анхдугаар уулзалтад оролцох боломжийг олгож байна.

#SMCUB анхдугаар уулзалтыг Улаанбаатар дахь клубийн төлөөлөгч @Boldbaatar зохион байгуулж уулзалтын модератор хийх ба The New Media Marketing Agency , Mongol Dignity болон Монголын оюутны холбоо дэмжин оролцож байна.

Уг уулзалтын үеэр хүн бүхэнд өөрийгөө танилцуулах , туршлагаа хуваалцах боломжийг олгох ба 2-3 н оролцогч 10 минутын хугацаатай илтгэл тавьж өөрийн "Олон нийттэй харилцах мэдээ мэдээллийн сүлжээ цахим хуудсуудын нэгдэл" дэх туршлагаа хуваалцахаас гадна олон сонирхолтой үйл ажиллагаанууд явагдана.

Анхдугаар уулзалт:

Хаана:            Жич мэдэгдэнэ

Хэзээ:            2011 оны 10 сарын 10 ний 18:30

Илтгэгчид (олон талтай нээлттэй яриа хийнэ):
Амартайваны Мэнд-Орших
Сандагдоржын Баярсайхан
Хашбатын Батсайхан
Лхагва Эрдэнэ
(Сэдвийг удахгүй зарлана)

Хөтөлбөр:    Удахгүй тодорхой болно

Доорх сувгуудаар бидэнтэй байнгын холбоотой байж болох ба мэдээ мэдээллээ байнга хуваалцаж, дэмжин нэгдэцгээе! Мөн жиргээд найз нөхдөдөө санал болгож , нүүрний номондоо лайк дарж, хуваалцан #SMCUB клубийн талаар уншиж, сонсож , оролцож чадахгүй яваа сонирхол нэгтнүүддээ туслаарай.

http://socialmediaclub.org/chapter/ulaanbaatar
http://facebook.com/SMCUlaanbaatar/
http://twitter.com/SMCUlaanbaatar/
http://flickr.com/SMCUlaanbaatar/

#SMC Уриа:
              Хэрэв авсан бол түүнийгээ хуваалц. ( If you got it, Share it)

#SMC Зорилго :
              Дижитал медиа (Цахим мэдээллийн хэрэгсэл, түүнд оролцогчид) боловсролыг өргөжүүлэх, ойлгуулах
              Стандарт технологийг дэмжих
              Ёс зүйг хөхүүлэн дэмжих
              Сайн туршлагыг хуваалцах

Медиачуудыг холбож, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлснээр бид Монголын сошиаль медиа хөгжилд хамтын хувь нэмрийг оруулж, сошиаль медиа хамтын ажиллагааны үлгэр жишээ Монголын хамгийн том сошиаль клуб болцгооно гэдэгт итгэлтэй байна. Анхдугаар уулзалт болон цаашдын үйл ажиллагаанд оролцож Монголын сошиал медиа хөгжлийг, мөн өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх ,нэг шат ахиулах боломжийг олгон нэгдэцгээе.

Social Media Club Ulaanbaatar 2011

Groups:
Chapters
United States
Argentina
Australia
Austria
Bahrain
Belgium
Brazil
Cambodia
Canada
China
Costa Rica
Czech Republic
Denmark
Dominican Republic
Ecuador
El Salvador
France
Germany
Global
Greece
Iceland
India
Indonesia
Ireland
Isle of Man
Israel
Italy
Japan
Jordan
Kazakhstan
Kenya
Kuwait
Malaysia
Mexico
Moldova
Mongolia
Morocco
Netherlands
New Zealand
Nigeria
Oman
Panama
Paraguay
Peru
Portugal
Qatar
Russia
Saudi Arabia
Singapore
South Africa
South Korea
Spain
Sri Lanka
Sweden
Switzerland
Tunisia
Turkey
Ukraine
United Arab Emirates
United Kingdom